ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.-->

ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: Б.Ганбат. Огноо 2018-03-9
ЭБЦТС ТӨХК нь мэргэшсэн жолооч ажилд авна
ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА

1. Тавигдах шаардлага:
Боловсрол:
- Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой.
- В,С,D, ангиллын жолооны эрхийн үнэмлэхтэй.
- Мэргэшсэн жолооч байх.
Туршлага:
- Мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан. Замын сүлжээг сайн мэддэг
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, багаар ажиллах, тогтвор сууршилтай ажиллах, харилцааны соёлтой.
- Автын механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл авто машин оношлох засварлах дадлага туршлагатай байвал давуу тал болно
- Зам тээврийн томоохон осол гаргаж байгаагүй, хөдөлгөөнд соёлтой оролцдог.
- Мэргэжлийн өндөр ур чадвартай,
- Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай.

2. Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет Энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 1%
4. Иргэний үнэмлэхний хуулбар

Материалыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ЭБЦТС ТӨХК-ийн төв байрны 206 тоотод хүлээн авна
Захиргаа хүний нөөцийн хэлтэс. Холбоо барих утас: 70356822

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх