Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1755, Сэтгэгдэл: 0
Нэг. Зорилго

Компани, бүх салбарын инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулах онол практикийн бага хурал нь цахилгаан түгээлтийн алдагдал түүнийг бууруулах, ашиглалтын үед тулгарч буй хүндрэлүүд, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, төлөвлөгөөт засварын ажлуудыг сайжруулах, зорилго зорилтоо нэгтгэн дүгнэх, сургалтын ажиллагааг дэмжих, инженер техникийн ажилчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой.
Хоёр. Агуулга

Онол-практикийн бага хуралд тавигдах илтгэлүүд нь ололт амжилт, тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн тухай, хөдөлмөрийн бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөгөөт засварын ажлын чанарыг сайжруулах, техник тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгаж ашиглалтын түвшинг сайжруулах, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулахад чиглэсэн, хэрэгжүүлэх боломжтой байна.
Илтгэлийн бүрэн эх нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. А4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3см, баруун зүүн талаас 2,5см зай үлдээж бичнэ.
2. Microsoft office word программ дээр бичсэн байна.
3. Илтгэлийг Unicode ашиглан Times new roman фондоор 12 үсгийн өндөртэй бичнэ.
4. Мөрүүд хоорондоо нэг мөрний /single/ зайтай байна.
5. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны материал, арга зүй, үр дүн, /график, зураг, хүснэгт, ажлын байрны судалгаа шинжилгээ, онол практик дээр гарч байсан давуу болон сул талыг харьцуулан дурьдах/, дүгнэлт, ашигласан ном зохиол, илтгэгчийн товч намтарыг оролцуулан 10-15 нүүрэнд багтаасан байна.
6. Илтгэгч илтгэлээ Power point программ дээр бэлдэж илтгэлээ тавина.
7. Илтгэл нь хэт онолын эсвэл ерөнхийлсөн байдлаас зайлсхийсэн байх шаардлагатай.
Нийтэлсэн: Админ, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2016-05-19
Үзсэн: 6141, Сэтгэгдэл: 0
Огноо : 2016-05-10

Тендер шалгаруулалтын нэр: Трансформатор 6300-35-6

Тендер шалгаруулалтын дугаар: ЭБ-2016/04/01



“ЭБЦТС”ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Трансформатор 6300-35-6 нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн Төрийн банкны 130400001675 дансанд иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг тушааж, худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 он
Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Тендерийн хамт 2,530,000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 6-р сарын 09-ний өдрийн 10 цаг 00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 06-р сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 106 тоот өрөө
Факс:70352623, Утас:70350520
Нийтэлсэн: Админ, Ангилал: Худалдан авах ажиллагаа, Огноо: 2016-05-10
Үзсэн: 1461, Сэтгэгдэл: 0
НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО
ЭБЦТС ТӨХК – ийн Булган салбарт бүтээлч ажил хийж, дэд станцын найдвартай ажиллагааг сайжруулах, эрсдэл бууруулах, компанийн салбарын ажилчдын нягт хамтын ажиллагааг дээшлүүлэх, ажилчдын туршлага солилцох, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалт болоход энэ уралдааны зорилго оршино.
ХОЁР. ХУГАЦАА, ХАМРАХ ХҮРЭЭ
Хугацаа: 2016 оны 5 сарын 19, 20-ны өдөр
Хамрах хүрээ: Бүх салбарын техникийн хэлтсийн уралдаанд хамрагдах эрх бүхий ажилчид

Д/д

Албан тушаал

Мэргэжлийн зэрэг

1

Мастер

ИТА

2

Ажил гүйцэтгэгч

5-р групп

3

Ашиглалт, засварын монтёр

4-р групп

4

Ашиглалт, засварын монтёр

3-р групп

5

Ашиглалт, засварын монтёр

3-р групп

6

РХА-ын монтёр

3-р групп

7

Гагнуурчин

Мэргэжлийн үнэмлэхтэй

8

Пургоны жолооч

Жолооч

9

Краны жолооч

Жолооч

ГУРАВ. УРАЛДААН ЯВАГДАХ ЖУРАМ
1. Салбараас оролцох ажилчдын мэдүүлэг ирүүлэх
2. Эрдэнэт, Архангай, Хархорин, Өвөрхангай салбарууд уралдаанд оролцоход гарах зардлыг тооцсон байх. Үүнд: Булган салбарт очих, ирэх унааны зардал, хоолны зардал, томилолтын зардлыг тооцох, техникийг гаргах гм
3. Булган салбар уралдааныг зохион байгуулахад шаардлагатай материал, технологийн картаа боловсруулах, салбаруудаас ирсэн ажилчдын байрлах байрыг бэлтгэсэн байх
4. Салбар бүр оногдсон агаарын дэд станцыг ТАД-ын дагуу, ААД-ыг баримтлан технолгийн картын дагуу чанартай шинэчлэн засварлах.
ДӨРӨВ. УРАЛДААНЫГ ДҮГНЭХ
Уралдааныг дүгнэхдээ дараах үзүүлэлтийн дагуу шүүгч тус бүр 0-1 оноог өгч их онооны системээр дүгнэнэ. Үүнд:
1. Нарядын системийн мөрдөлт
2. Шат шатны зааварчилгаа өгөгдсөн байдал, түүний хэрэгжилт
3. Бригадын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт оновчтой эсэх, үүргээ биелүүлж байгаа байдал
4. Багаж хэрэгсэл техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангагдсан эсэх
5. Ажлын туршид аюулгүй ажиллагааг хэрхэн ханган ажиллаж байгаа
6. Засвар, шинэчлэлтийн ажлыг оновчтой, зөв технологиор гүйцэтгэж байгаа байдал
7. Шинэ санаа санаачлага гаргасан байдал
8. Өргөх зөөх машин механизмд тавигдах шаардлага хангагдсан байдал
Тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүн:
Ерөнхий шүүгч: Тэргүүн дэд захирал бөгөөдЕрөнхий инженер О.Цэрэндорж
Шүүгчид: Техникийн хэлтсийн дарга, Ахлах инженер Б.Ариунбаяр
Хяналтын хэлтсийн дарга Б.Ганчулуун
ХАБЭА инженер Л.Энхзул
ТАВ. ШАЛГАРУУЛАЛТ
Шагнал: Уралдааныг шалгаруулж 1, 2, 3, тусгай -2 байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:
1-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр-1- өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр-2- өргөмжлөл, мөнгөн шагнал

Удирдамж боловсруулсан: ХАБЭА инженер Л.Энхзул
Нийтэлсэн: Админ, Ангилал: Байгууллагын үйл ажиллагаа, Огноо: 2016-05-4
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    5 сар 2016    »
ДаМяЛхПүБаБяНя
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1104857
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.