ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: Админ Огноо 2017-02-26
МЭНДЧИЛГЭЭ

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: С.Гандолгор Огноо 2017-02-6
“ЭБЦТС” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Принтерийн хор нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн Төрийн банкны 130400001675 тоот дансанд иж бүрдэл бүрийг нь 30,000 төгрөг тушааж, худалдан авч болно.

Үнийн саналыг 2017 оны 02-р сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 102 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 02-р сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй
Гадаадын этгээд оролцох эрхгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС” ТӨХК-ийн байр, 102 тоот өрөө, ХАА-ны мэргэжилтэн Р.Энхбат, Утас: 70358843

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: С.Гандолгор Огноо 2017-02-6
“ЭБЦТС”ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цайны газрын засварын ажил гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр “ЭБЦТС” ТӨХК-ийн Төрийн банкны 130400001675 дансанд иж бүрдэл бүрийг нь 30 000 төгрөг тушааж,худалдан авч болно.
Үнийн саналыг 2017 оны 02-р сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС”ТӨХК-ийн байр, 102 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 02-р сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй
Гадаадын этгээд оролцох эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ”ЭБЦТС”ТӨХК-ийн байр, 102 тоот, Мэргэжилтэн Р.Энхбат, Утас:70358843

Өмнөх Дараах
Top