Хөтөч

Салбаруудын байршил
ЭБЦТС ТӨХК-ийн салбар хэсгүүдийн байршил

Фэйсбүүк хуудас

Цаг агаар
+5
°
C
+
-2°
Эрдэнэт
Saturday, 23
Эрдэнэт хот
+9
°
C
+10°
+
Булган
Saturday, 23
Булган хот
+8
°
C
+
-1°
Цэцэрлэг
Saturday, 23
Цэцэрлэг хот
-3
°
C
-3°
-5°
Арвайхээрr
Thursday, 11
Арвайхээр хот

Үзсэн: 1835, Сэтгэгдэл: 0
ТАЛАРХАЛ

ЭБЦТС ТӨХК-ийн хамт олон 2018 оны ажил үйлсээрээ Эрчим хүчний тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны нөхцөл шаардлагыг “Хангалттай сайн” биелүүлэн ажиллаж, эрчим хүчний өглөгийг 2.1 тэрбум төгрөгөөр бууруулан, худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг 101,9% төвлөрүүллээ.

Түүнчлэн ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлснээр 3 сая төгрөгийн хэмнэлт гарч цахилгаан түгээлтийн алдагдлыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан зорилтоос 2.0 нэгжээр бууруулан, 12.5 нэгжид хүргэж ажилласан байна.

Цахилгаан түгээх үйл ажиллагааг осолгүй, аваар, сааталгүй явуулж, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодитой боловсруулж, шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед мөрдөж ажиллан, Эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн дагуу төлөвлөсөн ажлуудыг бүрэн хэрэгжүүлэн, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлуудыг 99,1% гүйцэтгэлтэй хийж, шугам сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлж, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үйлстээ амжилт гарган ажиллалаа.


ТАЛАРХАЛ
Нийтэлсэн: С.Дүүриймаа, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2019-04-22
Үзсэн: 965, Сэтгэгдэл: 0
МЭДЭГДЭЛ
Эрчим хүчний зохицуулах хорооны 91 тоот тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэн, засвар хийж, айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн мэт ташаа мэдээллийг олон нийтэд түгээж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны албан ёсны бичиг баримт засварлан, хуурамчаар үйлдэж, олон нийтийг төөрөгдүүлэх, бухимдал үүсгэх зорилгоор худал ташаа мэдээлэл түгээж байгаа нэр бүхий аккаунт, Фэйсбүүк хуудас эзэмшигч зарим иргэдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар хуулийн байгууллагад хандах болно.

Хэрэглэгчид та бүхэн эрчим хүчний үнэ тарифтай холбоотой бодит мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.gov.mn сайтаас авна уу.

Эрчим хүчний зохицуулах хороо
Нийтэлсэн: Б.Ганбат, Ангилал: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, Огноо: 2019-04-21
Үзсэн: 940, Сэтгэгдэл: 0
“ЭБЦТС” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтэст Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн шалгаруулж ажилд авна

Нээлттэй ажлын байр
Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл
1. Ерөнхий шаардлага:

Боловсрол – Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Туршлага - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх
2. Тусгай шаардлага:
- Багаар ажиллах, ажилдаа хариуцлагатай хандах, ачаалал даах, албан бичиг төлөвлөх чадвартай байх
- Цагийн менежмент сайтай ажлыг нягт нямбай гүйцэтгэдэг
- Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
- Харьцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсан байх.

3. Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүсэгчийн анкет энд дарж татаж авна уу
2. Сүүлийн 3 сард авахуулсан 3х4 цээж зураг 2%
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
5. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
6. Гурван үеийн намтар

Материалыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл “ЭБЦТС” ТӨХК-ийн Төв байрны 206 тоотод хүлээн авна.
Холбоо барих утас: 70356822
Нийтэлсэн: М.Гэрэлт-Од, Ангилал: НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР, Огноо: 2019-04-17
Холбоосууд
Авилгатай тэмцэх газар ХАСХОМ гаргах Эрчим хүчний яам Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Эрчим хүчний хөгжлийн төв Эрчим хүчний зохицуулах хороо Хэрэглэгчийн цахим систем Ажиллагсдын бүтээмж, инновацийн нэгдсэн систем ЭБЦТС ТӨХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэдээний хуанли
«    4-р сар 2019    »
ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй Эрчим хүчний төсөл-2

Их уншигдсан мэдээ

    Хэрэглэгчийн цахим систем
    ЭБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн цахим систем

    Сайтын үзүүлэлт
    Нийт хандалтын тоо:
    1104743
    Яг одоо сайтыг
    хүн сонирхож байна.